Буцах

ШИЛДЭГ ЭЛСЭГЧ

2024 оны тавдугаар сарын 29

ЕБС-н 12-р ангийн төгсөгч та бүхэндээ Санхүү Эдийн Засгийн Их сургуулийн зүгээс санал болгож буй ШИЛДЭГ ЭЛСЭГЧ-ээр элсэн сурах боломжтой.

Амжилттай сурч буй сурагчид дараах тохиолдолд хүсэлт гарган “Шилдэг элсэгч”-ээр элсэн суралцах боломжтой. Доорх чиглэлээс нэгийг сонгон хүсэлт гаргана. Үүнд: Олон улсын болон улсын математикийн олимпиадад медальт байрт шалгарсан тохиолдолд хүссэн мэргэжилдээ элсэн суралцах; - Улсын төрөлжсөн олимпиадын эхний 5 медаль байрт шалгарсан тохиолдолд элсэн суралцах; - Мэдээлэл зүйн олимпиадад медальт байрт шалгарсан тохиолдолд Мэдээллийн системийн хөтөлбөрт элсэн суралцах; - Нийгмийн ухааны олимпиадад медальт байрт шалгарсан тохиолдолд Эрх зүйн хөтөлбөрт элсэн суралцах; - Гадаад хэл, түүх, газар зүйн олимпиадад медальт байрт шалгарсан тохиолдолд Аялал жуулчлал, зочлохуйн хөтөлбөрт элсэн суралцах; - Олон улсын болон улсын урлаг, спортын тэмцээнд медальт байр шалгарсан тохиолдолд сурлагын амжилтыг үндэслэн мэргэжил сонголт хийх; - СЭЗИС-ийн нэрэмжит “Математик, Англи хэл”, “Нийгмийн тухай мэдлэг” олимпиадын шагналт байр эзэлсэн элсэгч нар Шилдэг элсэгч”-ээр элсэн суралцах боломжтой. “Шилдэг элсэгч”-ээр элсэх хүсэлтийг 2024.06.10-ны дотор СЭЗИС-ийн “Цахим зөвлөх үйлчилгээ”-ний талбараар хүлээн авна. Ирүүлсэн материалыг элсэлтийн комисс шалган, 2024.06.15-ны дотор суралцах урилгыг гардуулна.
© 2026 Санхүү эдийн засгийн их сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.