СЭЗИС-ийн элсэлтийн босго онооны шалгуурыг бүрэн хангасан, суралцах чин хүсэл эрмэлзэлтэй, ЕБС-д амжилттай суралцсан элсэгчид тэтгэлэг олгоно.
“СЭЗИС-ийн оюутан элсүүлэх журам”-ыг үндэслэн элсэгчийг амжилттай суралцах хүсэл эрмэлзэлтэй оюутанд сургалтын төлбөрийг дэмжлэг олгох, амжилттай суралцах идэвх, урам зоригийг нэмэгдүүлэх зорилгоор 3 сая хүртэлх төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно. Тэтгэлэг нь манлайлагч элсэгч болон зорилтот бүлгийн элсэгчийн гэсэн хоёр төрөлтэй байна.
“Манлайлагч элсэгчийн тэтгэлэг” гэдэг нь сурлагын амжилтаараа тэргүүлэгч, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх манлайлагч сурагчид нэг удаа олгож байгаа санхүүгийн мөнгөн дэмжлэг.
“Зорилтот бүлгийн элсэгчийн тэтгэлэг” гэдэг нь нийгмийн хариуцлагын хүрээнд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх зорилгоор нэг удаа олгож байгаа санхүүгийн мөнгөн дэмжлэг.
Тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг 2 үе шаттай зохион байгуулна.
Нэгдүгээр шат: Бүрдүүлсэн материалд эхний шатны үнэлгээ хийн, ярилцлагын шатад орох тэтгэлэг хүсэгчийг шалгаруулна. Хугацаа хожимдуулсан, баримт бичгийн бүрдүүлэлт дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтад оролцуулахгүй.
Хоёрдугаар шат: Нэгдүгээр шатанд тэнцсэн элсэгч хуваарийн дагуу ярилцлагад орж, шалгарсан тохиолдолд тэтгэлэгт хамрагдах эрх үүснэ.
СЭЗИС-ийн элсэлтийн шалгуурыг ханган, элсэн суралцах гэрээ хийсэн тохиолдолд тэтгэлгийг нэг удаа олгоно.
Та дэлгэрэнгүйг Адмишин сайтын дүрэм журам хэсгээс тэтгэлгийн журамтай уншиж танилцана уу.
