Буцах

СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

2026 оны наймдугаар сарын 17

СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ 

Монгол Улсад 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17) зохион байгуулагдахтай холбогдуулан 2026–2027 оны хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагааг 2026 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл цахим хэлбэрээр зохион байгуулна. 

ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ 

Шинээр элссэн оюутнуудад сургалтын үйл ажиллагаа, хичээл сонголт, сургалтын төлбөр, бүртгэл болон бусад холбогдох асуудлаар зөвлөгөө, мэдээлэл өгөх цахим уулзалтыг зохион байгуулна.  

 

 

ЧИГЛҮҮЛЭХ СУРГАЛТ 

2026–2027 оны хичээлийн жилийн шинэ элсэгчдийн "Чиглүүлэх сургалт" 8 дугаар сарын 24-нөөс 28-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулагдана. Чиглүүлэх сургалтад шинэ элсэгч бүр өөрийн биеэр оролцох үүрэгтэй. Шинээр элсэж буй оюутнууд өөрийн харьяалагдах мэргэжил болон ангийн дугаарыг нэгдсэн хуваарь бүхий жагсаалтаас шалган, заасан өдөр, цагт сургалтдаа идэвхтэй оролцоно уу. 

 

📌 Шинэ элсэгчид зориулсан цахим  

талбарын холбоос: UFE Шинэ элсэгч   

 

 

 

 

 

 

ОЮУТНЫ ДОТУУР БАЙР 

Оюутны дотуур байранд орох хүсэлтэй оюутнуудын бүртгэлийг 2026 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 2-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулна. 

СУРГАЛТЫН ТӨЛБӨР 

Шинээр элссэн оюутнууд 2026 оны 8 дугаар сарын 24-ний Даваа гарагт багтаан элссэн мэргэжил, хөтөлбөрт харгалзах намрын улирлын сургалтын төлбөрийг доорх хүснэгтийн дагуу төлнө. Дэлгэрэнгүй мэдээллийг шинэ элсэгчийн бүртгүүлсэн цахим хуудаст илгээсэн. 

Сургалтын төлбөр төлөх данс:  

Банк: Худалдаа, хөгжлийн банк 
Данс: MN820004002612007984 
Хүлээн авагч: САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬ НҮТББ 

Гүйлгээний утга: Регистрийн дугаар Нэр Утас 

Жишээ: УЖ08ХХХХХХ Болд 99xxxxxx 

Регистрийн дугаарыг кирилл үсгээр зөв бичих бөгөөд РД, нэр, утасны дугаарын хооронд зай авна уу. 

Төлбөр төлсөн боловч гүйлгээ холбогдоогүй, сургалтын төлбөрийн дүн зөрүүтэй эсвэл ойлгомжгүй харагдаж байгаа тохиолдолд гүйлгээний баримтыг хавсарган ezsahelp@ufe.edu.mn хаягаар Эдийн засаг, санхүүгийн албанд цахим шуудан илгээнэ үү. 

ХОЛБОО БАРИХ:  

  • Үндсэн хөтөлбөр: 85058035 
  • Хамтарсан хөтөлбөр: 85058037 
  • Мэргэшсэн хөтөлбөр:91999111, 99158505 
  • Интерактив хөтөлбөр: 99078464 
  • BTEC хөтөлбөр: 99902286, 99189137 
  • Rotation хөтөлбөр: 99804389, 96509889, 99116287 
  • Мэдээллийн технологийн алба (Бүртгэлийн системийн асуудлаар): 85058052 
  • Санхүүгийн алба (Төлбөрийн асуудлаар): 77774400 (2-1) 
  • Оюутны дотуур байр: 80921851 
  • И-мэйл: admission_bache
© 2026 Санхүү эдийн засгийн их сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.