Буцах

🎓 2026–2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ШИНЭ ЭЛСЭГЧДИЙН ЧИГЛҮҮЛЭХ СУРГАЛТЫН ХУВААРЬ

2026 оны долоодугаар сарын 8

🎓 2026–2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ШИНЭ ЭЛСЭГЧДИЙН ЧИГЛҮҮЛЭХ СУРГАЛТЫН ХУВААРЬ

🎓 2026–2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ШИНЭ ЭЛСЭГЧДИЙН ЧИГЛҮҮЛЭХ СУРГАЛТЫН ХУВААРЬ

Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгч оюутнуудад зориулсан чиглүүлэх сургалт 2026 оны 8 дугаар сарын 24–28-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Чиглүүлэх сургалтын хүрээнд дараах үйл ажиллагаа зохион байгуулагдана.

Холбоос: https://docs.google.com/spreadsheets/d/1DNtrkQluqvZf7r-oxoFTAQYAs2ZWsj2NEiuk7EH-uS4/edit?gid=0#gid=0

🤝 Ангийн уулзалт
Ментор оюутан ангийн хамт олонтойгоо танилцана.

🎓 Мэргэжил, хөтөлбөрийн чиглүүлэг
Сонгосон мэргэжил, хөтөлбөрийн онцлог, сургалтын төлөвлөгөө, хичээлийн зохион байгуулалтын талаар мэдээлэл авна.

💻 UFE Digital
Инфосистем, Moodle болон Номын сангийн цахим үйлчилгээг ашиглах заавартай танилцана.

📚 Сургалтын чиглүүлэг
Сургалтын журам, ёс зүй, сургалтын төлбөр, хичээл дүйцүүлэлт, англи хэлний түвшин тогтоох шалгалт зэрэг шинэ элсэгчдэд шаардлагатай мэдээллийг авна.

🌱 Оюутны хөгжлийн төв
Клуб, сайн дурын үйл ажиллагаа, хөгжлийн хөтөлбөрүүд болон оюутны үйлчилгээтэй танилцана.

📌 Шинэ элсэгчдэд зориулсан санамж

Өөрийн харьяалагдах мэргэжил, ангийн дугаар болон сургалтын өдөр, цагийн хуваарийг нэгдсэн жагсаалтаас шалгаж, заасан хугацаанд сургалтдаа бүрэн хамрагдана уу.

💡 Зөвлөмж:
Чиглүүлэх сургалт нь их сургуулийн орчин, сургалтын үйл ажиллагаа болон оюутны амьдралтай танилцах чухал арга хэмжээ тул шинэ элсэгч бүр идэвхтэй оролцохыг зөвлөж байна.

СЭЗИС-ийн Элсэлтийн комисс 8 сарын 17-с ажиллана.

© 2026 Санхүү эдийн засгийн их сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.