Буцах

СЭЗИС-ийн бакалаврын хөтөлбөрийн 2026–2027 оны хичээлийн жилийн нэмэлт элсэлтийн бүртгэл эхэллээ

2026 оны долоодугаар сарын 3

Санхүү Эдийн Засгийн Их Сургууль (СЭЗИС)-ийн бакалаврын хөтөлбөрийн 2026–2027 оны хичээлийн жилийн нэмэлт элсэлтийн бүртгэл 2026.07.03-2026.08.17-ны хороонд явагдана.

СЭЗИС-ийн бакалаврын хөтөлбөрийн 2026–2027 оны хичээлийн жилийн нэмэлт элсэлтийн бүртгэл эхэллээ 

Санхүү Эдийн Засгийн Их Сургууль (СЭЗИС)-ийн бакалаврын хөтөлбөрийн 2026–2027 оны хичээлийн жилийн нэмэлт элсэлтийн бүртгэл 2026.07.03-2026.08.17-ны хороонд явагдана. 

Их сургууль нь 2031 он хүртэлх хөгжлийн стратегийн хүрээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, дижитал, энтрепренер их сургууль болох зорилтыг хэрэгжүүлж байгаа бөгөөд сургалт, судалгаа, оюутны үйлчилгээнд хиймэл оюун ухааныг үе шаттай нэвтрүүлэн AI-first их сургууль болох хөгжлийн чиглэлээр ажиллаж байна. 

Нэмэлт элсэлтээр дараах мэргэжил, хөтөлбөрүүдэд элсүүлнэ 

  • ACCA, CGMA 
  • Аялал жуулчлал 
  • Даатгал 
  • Маркетинг + AI 
  • Мэдээллийн систем (BTEC хөтөлбөр) 
  • Нийгмийн инновац 
  • Олон улсын худалдаа (Rotation хөтөлбөр) 
  • Эдийн засаг (Олон улсын хамтарсан хөтөлбөр) 
  • Эрх зүй (Олон улсын хамтарсан хөтөлбөр) 
  • Энтрепренершип + AI 
  • Санхүүгийн манлайлал + AI 

 

Эдгээр хөтөлбөрүүд нь мэргэжлийн суурь мэдлэгийг хиймэл оюун ухаан, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт, инновац, энтрепренер сэтгэлгээ, олон улсын туршлагатай хослуулан эзэмших боломжийг бүрдүүлдэг. 

СЭЗИС-д суралцахын онцлог 

AI-тэй хосолсон сургалтын агуулга 

СЭЗИС нь сургалтын хөтөлбөрүүддээ хиймэл оюун ухааны хэрэглээг үе шаттайгаар нэвтрүүлж, оюутнуудыг AI-ийг зөв ашиглах, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах, дижитал орчинд ажиллах ур чадвартай төгсөгч болгон бэлтгэж байна. 

Олон улсын боломж 

Оюутнууд суралцах хугацаандаа Австрали, АНУ, Канад, Финланд, БНСУ, БНХАУ, Япон, Швейцарь зэрэг улсын түнш их сургуулиудад: 

  • олон улсын хамтарсан хөтөлбөрөөр, 
  • Rotation хөтөлбөрөөр үргэлжлүүлэн суралцах боломжтой. 

Олон улсын мэргэжлийн сертификат, диплом 

СЭЗИС нь бакалаврын түвшинд суралцах хугацаандаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн зэрэг, диплом эзэмших боломжийг санал болгодог. 

Үүнд: 

  • ACCA 
  • CGMA 
  • Pearson BTEC олон улсын дипломын хөтөлбөр 

Эдгээр нь төгсөгчдийн олон улсын хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чухал давуу тал болдог. 

Ажилд бэлэн төгсөгч бэлтгэх сургалтын орчин 

СЭЗИС нь зөвхөн академик мэдлэг олгохоос гадна ажил олгогчдын эрэлттэй ур чадварыг хөгжүүлэхэд онцгойлон анхаардаг. 

Оюутнууд суралцах хугацаандаа: 

  • бодит байгууллагын төсөл дээр ажиллах, 
  • цалинтай дадлагын хөтөлбөрт хамрагдах, 
  • startup орчинд суралцах, 
  • англи хэлээр мэргэжлийн хичээл үзэх, 
  • гадаад хэлний мэдлэгээ хөгжүүлэх, 
  • AI болон дижитал хэрэгслийг ашиглах, 
  • манлайлал, багаар ажиллах, асуудал шийдвэрлэх чадвараа хөгжүүлэх боломжтой. 

Элсэлтийн бүртгэл 

2026 оны 7 дугаар сарын 3-наас 2026 оны 8 дугаар сарын 17-ны 09 цаг хүртэл 

Бүртгэлийн холбоос: admission.ufe.edu.mn 

Элсэлтийн журам, мэргэжил, хөтөлбөрийн танилцуулга, шинэ элсэгчийн гарын авлага болон бусад мэдээллийг элсэлтийн цахим хуудаснаас авах боломжтой. 

Ирээдүйн мэргэжлээ зөв сонгож, олон улсын түвшний боловсрол, хиймэл оюун ухаанд суурилсан сургалтын орчин, бодит ур чадварыг хөгжүүлэх боломжийг СЭЗИС-ээс эхлүүлээрэй. 

СЭЗИС-ийн Элсэлтийн комисс 

2026.07.03 

© 2026 Санхүү эдийн засгийн их сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.