Мэргэжил, хөтөлбөр баталгаажуулах үйл ажиллагаа түр хойшилсон тухай
📢 МЭДЭГДЭЛ
Мэргэжил, хөтөлбөр баталгаажуулах үйл ажиллагаа түр хойшилсон тухай
СЭЗИС-ийн бакалаврын хөтөлбөрийн элсэгчдийн мэргэжил, хөтөлбөр баталгаажуулах үйл ажиллагаа 2026 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 14:00 цагт эхлэхээр төлөвлөгдсөн байсан.
Гэвч Боловсролын Үнэлгээний Төвөөс (БҮТ) ЭЕШ-ын нэгтгэсэн дүнг хүлээн авах хугацаа хойшилсонтой холбоотойгоор мэргэжил, хөтөлбөр баталгаажуулах үйл ажиллагааг түр хойшлууллаа.
⏰ Шинэ хугацаа тодорхой болмогц бүртгэлтэй элсэгчдийн цахим шуудангаар болон СЭЗИС-ийн албан ёсны мэдээллийн сувгуудаар дамжуулан дэлгэрэнгүй мэдээлэл, зааврыг хүргэх болно.
Хүндэтгэсэн,
СЭЗИС-ийн Элсэлтийн комисс
