СЭЗИС-ийн бакалаврын хөтөлбөрийн 2026–2027 оны хичээлийн жилийн элсэлтийн үйл ажиллагаа 2026 оны 6 дугаар сарын 29-нөөс 7 дугаар сарын 7-ны өдрийг дуустал admission.ufe.edu.mn цахим хуудсаар орон даяар цахим хэлбэрээр зохион байгуулагдана.
СЭЗИС-ийн Бакалаврын хөтөлбөрийн 2026–2027 оны хичээлийн жилийн элсэлтийн мэдээ
СЭЗИС-ийн бакалаврын хөтөлбөрийн 2026–2027 оны хичээлийн жилийн элсэлтийн үйл ажиллагаа 2026 оны 6 дугаар сарын 29-нөөс 7 дугаар сарын 7-ны өдрийг дуустал admission.ufe.edu.mn цахим хуудсаар орон даяар цахим хэлбэрээр зохион байгуулагдана.
Боловсролын Үнэлгээний Төв (БҮТ)-өөс элсэлтийн ерөнхий шалгалтын (ЭЕШ) оноог албан ёсоор зарласны дараа элсэгчдийн эрэмбийн жагсаалт, мэргэжил, хөтөлбөр баталгаажуулах хугацаа тодорхой болно. Хуваарь батлагдсан даруйд бүртгүүлсэн элсэгчдэд бүртгэлтэй цахим шуудангийн хаягаар дэлгэрэнгүй заавар, мэдээллийг хүргэх болно.
Элсэгчид бакалаврын хөтөлбөрийн 16 мэргэжил, 8 төрлийн хөтөлбөрөөс өөрийн сонирхол, зорилгод нийцүүлэн сонгон суралцах боломжтой. Элсэлтийн цахим хуудсанд байрших Шинэ элсэгчийн гарын авлагаас мэргэжил, хөтөлбөрийн онцлог, шалгуур, төлбөрийн мэдээллийг авна уу.
СЭЗИС-ийн элсэлтийн цахим хуудас: Ufe Admission
Элсэлтийн үйл ажиллагааны зохион байгуулалт, бүртгэлийн дараалал, шаардлага болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг СЭЗИС-ийн бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх журамтай танилцан авах боломжтой.
Элсэлтийн журмын холбоос: Элсэлтийн журам | UFE Admission.
📍 Биечлэн зөвлөгөө авах
🗓 2026 оны 6 дугаар сарын 29–30-ны өдрүүдэд
🕙10:00–17:00 цагийн хооронд
СЭЗИС-ийн Б байрны 2 давхарт ирж мэргэжил, хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.
📍 Цахимаар зөвлөгөө авах
Орон нутгийн болон биечлэн ирэх боломжгүй элсэгчид дараах Google Meet холбоосоор зөвлөгөө авч болно.
💻 Google Meet: https://meet.google.com/chx-urxy-rrt?pli=1
🗓 2026 оны 6 дугаар сарын 27-ноос 7 дугаар сарын 3 хүртэл
🕙 10:00–16:00 цаг
Элсэлтийн үйл ажиллагаатай холбоотой хамгийн сүүлийн үеийн мэдээллийг admission.ufe.edu.mn цахим хуудасны "Мэдээ, мэдээлэл" хэсэг болон "СЭЗИС Элсэлт" Facebook хуудсаас тогтмол авч байхыг зөвлөж байна.
📞 Холбоо барих
Үндсэн хөтөлбөр: 85058035
Хамтарсан хөтөлбөр: 85058037
Мэргэшсэн хөтөлбөр: 91999111, 99158505
Интерактив хөтөлбөр: 99078464
Олон улсын дипломтой BTEC хөтөлбөр: 99902286, 99189137
Олон улсын дамжин суралцах Rotation хөтөлбөр: 99804389, 96509889, 99116287
Мэдээллийн технологийн алба (Бүртгэлийн системтэй холбоотой асуудлаар): 85058052
Санхүүгийн алба (Төлбөрийн асуудлаар): 7777-4400 (дотуур 2-1)
✉️ И-мэйл: admission_bachelor@ufe.edu.mn
Мэргэжлээ зөв сонгож, ирээдүйгээ зөв төлөвлөе!
СЭЗИС-ийн элсэлтийн комисс
