Буцах

Аялал жуулчлал мэргэжлийн ур чадварын шалгалтын тухай

2026 оны зургаадугаар сарын 25

Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн Аялал жуулчлал мэргэжлээр элсэхээр бүртгүүлсэн элсэгчдэд зориулсан ур чадварын шалгалтын мэдээллийг хүргэж байна.

Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн Аялал жуулчлал мэргэжлээр элсэхээр бүртгүүлсэн элсэгчдэд зориулсан ур чадварын шалгалтын мэдээллийг хүргэж байна.

Ур чадварын шалгалтын даалгавар

Элсэгч өөрийгөө илэрхийлэх чиглэлээр "Миний мэргэжил – Аялал жуулчлал" сэдвээр 1–2 минутын видео контент бэлтгэн комисст ирүүлнэ.

Видео контентын агуулга:

  • Өөрийгөө товч танилцуулах
  • Аялал жуулчлалын мэргэжлийг сонгосон шалтгаанаа тайлбарлах
  • Мэргэжлийн ирээдүйн үнэ цэн, боломжийн талаарх өөрийн үзэл бодлоо илэрхийлэх

Тавигдах шаардлага:

  • Хугацаа: 1–2 минут
  • Дүрс, дууны чанар тод, ойлгомжтой байх
  • Чимээ шуугиангүй орчинд бичлэгээ хийх
  • Видео нь зохих шаардлагын дагуу бүрэн хийгдсэн байх

Материал хүлээн авах хугацаа:
📅 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал

Илгээх цахим шуудан:
📧 dashtseren.ts@ufe.edu.mn

Холбоо барих:
📞 99329054

Танд амжилт хүсье.

Хүндэтгэсэн,

СЭЗИС-ийн Элсэлтийн комисс

© 2026 Санхүү эдийн засгийн их сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.