Буцах

СЭЗИС-ийн Хос хөтөлбөр

2026 оны тавдугаар сарын 28

“Нэг хугацаанд — хоёр мэргэжил — хоёр диплом” Хос хөтөлбөр нь хоёр өөр мэргэжлээр зэрэг суралцаж, салбар дундын мэдлэг, ур чадвар эзэмшин, бакалаврын хоёр дипломтой төгсөх боломжийг олгодог онцлог сургалтын хэлбэр юм.

“Нэг хугацаанд — хоёр мэргэжил — хоёр диплом”

СЭЗИС-ийн Хос хөтөлбөр нь хоёр өөр мэргэжлээр зэрэг суралцаж, салбар дундын мэдлэг, ур чадвар эзэмшин, бакалаврын хоёр дипломтой төгсөх боломжийг олгодог онцлог сургалтын хэлбэр юм.

📌 Үндсэн мэдээлэл

💳 Сургалтын төлбөр: нэг кредитийн төлбөр 310,000 төгрөг

🤝 Хос хөтөлбөрийн сонголтууд

1 Эрх зүй + Санхүүгийн удирдлага

⏳ Суралцах хугацаа: 4.5–5 жил
📚 Кредит: 137 + 36
📌 Элсэлт: Нийгмийн тухай мэдлэг + Англи хэл /дундаж 580-аас дээш/

Банк, санхүүгийн байгууллагад эрх зүй, санхүүгийн хос мэдлэгтэй мэргэжилтний эрэлт өндөр байдаг. Гэрээ, эрх зүй, санхүүгийн агуулгыг хослуулан эзэмших боломжтой.

2 Эрх зүй + Нягтлан бодох бүртгэл

⏳ Суралцах хугацаа: 4.5–5 жил
📚 Кредит: 137 + 36
📌 Элсэлт: Нийгмийн тухай мэдлэг + Англи хэл /дундаж 580-аас дээш/

Хуульч мэргэжилтэнд санхүү, бүртгэлийн мэдлэг зайлшгүй шаардлагатай. Хос мэргэжил нь олон салбарт хөрвөн ажиллах боломжийг нэмэгдүүлнэ.

3 Аялал жуулчлал + Нягтлан бодох бүртгэл

⏳ Суралцах хугацаа: 4.5–5 жил
📚 Кредит: 120 + 37
📌 Элсэлт: Англи хэл + Ур чадварын шалгалт

Аялал жуулчлалын салбарт санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэдлэгтэй мэргэжилтний хэрэгцээ өсөн нэмэгдэж байна.

4 Аялал жуулчлал + Зочлох үйлчилгээний менежмент

⏳ Суралцах хугацаа: 4.5–5 жил
📚 Кредит: 120 + 37
📌 Элсэлт: Англи хэл + Ур чадварын шалгалт /дундаж 510-аас дээш/

Аялал жуулчлал болон зочлох үйлчилгээний салбарын хос мэдлэгтэй, олон улсын түвшний мэргэжилтэн бэлтгэнэ.

5 Маркетинг + Санхүү, банк

⏳ Суралцах хугацаа: 4.5–5 жил
📚 Кредит: 120 + 37
📌 Элсэлт: Математик + Англи хэл /дундаж 580-аас дээш/

Маркетинг болон санхүүгийн хос мэдлэг нь бизнесийн байгууллагуудад өндөр эрэлттэй бөгөөд өгөгдөл, хэрэглэгч, санхүүгийн шийдвэрийг хамтад нь ойлгох боломжийг олгоно.

6 Маркетинг + Санхүү, банк

⏳ Суралцах хугацаа: 4–4.5 жил
📚 Кредит: 120 + 39
📌 Элсэлт: Математик + Англи хэл /дундаж 580-аас дээш/

Нягтлан бодох бүртгэл болон дата аналитик хос мэдлэг нь бизнесийн байгууллагуудад өндөр эрэлттэй бөгөөд нягтлан бодох бүртгэл, санхүүгийн мэдээлэл боловсруулалт, өгөгдөлд суурилсан санхүүгийн шийдвэр гаргалт, бизнес процесс автоматжуулалтыг хамтад нь ойлгох боломжийг олгоно.

🌟 Хос хөтөлбөрийн давуу тал

✓ Хоёр мэргэжлийн диплом нэгэн зэрэг эзэмшинэ

✓ Ажлын байранд өрсөлдөх чадвар нэмэгдэнэ

✓ Олон салбарт хөрвөн ажиллах боломжтой

✓ Суралцах явцдаа хос хөтөлбөр нэмэх боломжтой

✓ Хичээлийн төлөвлөгөө уялдаатай тул цаг, төлбөр хэмнэнэ

✓ Салбар дундын мэдлэг, ур чадвар эзэмшинэ

📞 Холбоо барих

📱 Утас: 85058035
📧 Имэйл: bachelor-program@ufe.edu.mn
🌐 Бүртгэл: admission.ufe.edu.mn

💙 Double the Knowledge. Double the Opportunity.
🚀 Future Starts at UFE

© 2026 Санхүү эдийн засгийн их сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.