Буцах

СЭЗИС-ийн Олон улсын дамжин суралцах хөтөлбөр

2026 оны тавдугаар сарын 27

Олон улсад дамжин суралцах (Global Rotation) хөтөлбөр нь сонгосон мэргэжлээрээ 3 жилийн хугацаанд 4 өөр улсын 4 их сургуульд суралцаж, дэлхийн иргэн болох боломжийг олгодог СЭЗИС-ийн цоо шинэ хөтөлбөр юм.

Олон улсад дамжин суралцах (Global Rotation) хөтөлбөр нь сонгосон мэргэжлээрээ 3 жилийн хугацаанд 4 өөр улсын 4 их сургуульд суралцаж, дэлхийн иргэн болох боломжийг олгодог СЭЗИС-ийн шинэлэг, олон улсын хөтөлбөр юм.

Оюутнууд олон улсын орчинд суралцаж, дэлхийн хэмжээний боловсрол, соёл хоорондын харилцаа, олон улсын карьерын ур чадварыг эзэмших боломжтой.

📌 Сонгох боломжтой мэргэжлүүд

🌱 Нийгмийн инновац

НҮБ-ийн Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдсан, нийгэмд эерэг өөрчлөлт бүтээх мэдлэг, ур чадвар олгох хөтөлбөр.

🌍 Олон улсын худалдаа

Гадаад худалдаа, экспорт, импорт, гааль, логистик, нийлүүлэлтийн сүлжээ зэрэг агуулгыг багтаасан олон улсын худалдаа, бизнесийн ур чадвар олгох хөтөлбөр.

💳 Төлбөрийн мэдээлэл

📌 Нэг жилийн сургалтын төлбөр:
28,000,000 төгрөг

🌟 Хөтөлбөрийн онцлог

✓ 3 жилийн хугацаанд 4 өөр улсад суралцах боломж

✓ Олон улсын профессоруудын удирдлага дор бодит төсөл хэрэгжүүлэх

✓ Соёл хоорондын харилцааны ур чадвар эзэмших

✓ Global mindset буюу дэлхийн сэтгэлгээ хөгжүүлэх

✓ Нийгмийн болон бизнесийн мэдлэгийг хослуулсан онцгой хөтөлбөр

✓ Олон улсын карьерын өргөн боломж

✓ Дэлхийн хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвар

🎓 Төгсөгчдийн ажлын байр

🌍 Олон улсын худалдаа

✓ Олон улсын болон дотоодын худалдааны байгууллагууд

✓ Экспорт менежер

✓ Импорт менежер

✓ Брэнд менежер

✓ Логистик, нийлүүлэлтийн сүлжээний мэргэжилтэн

🌱 Нийгмийн инновац

✓ Нийгмийн төслийн менежер

✓ Нийгмийн энтрепренер

✓ Төрийн болон олон улсын байгууллагын мэргэжилтэн

✓ Нийгмийн бодлогын зөвлөх

📞 Холбоо барих

📱 96509889
📱 99116287
📱 99804389

🌐 admission.ufe.edu.mn

🌍 Study Global. Think Global. Lead Global.
💙 Future Starts at UFE

© 2026 Санхүү эдийн засгийн их сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.