Буцах

СЭЗИС-ийн Олон улсын хамтарсан хөтөлбөрийн мэдээлэл

2026 оны тавдугаар сарын 27

Санхүү Эдийн Засгийн Их Сургууль 2006 оноос АНУ, Австрали, Канад, Их Британи, Финлянд, Швейцар, БНСУ, БНХАУ, Япон зэрэг 10 гаруй орны 20-иод их сургуулиудтай 11 мэргэжлээр 2+2 олон улсын хамтарсан хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.

Санхүү Эдийн Засгийн Их Сургууль (СЭЗИС) нь 2006 оноос эхлэн АНУ, Австрали, Канад, Их Британи, Финлянд, Швейцар, БНСУ, БНХАУ, Япон зэрэг 10 гаруй орны 20-иод их сургуультай хамтран 11 мэргэжлээр 2+2 олон улсын хамтарсан хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.

📌 Үндсэн мэдээлэл

🌍 Суралцах хугацаа:
Эхний 2 жил СЭЗИС-д + дараагийн 2 жил олон улсын хамтарсан сургуульд

🎓 Диплом:
СЭЗИС + Олон улсын хамтарсан сургуулийн хос диплом

🗣️ Суралцах хэл:
Англи, Хятад, Япон, Солонгос хэл

💳 Сургалтын төлбөр: 

Нэг кредитийн төлбөр 376,000 төгрөг

👩‍🎓 Жил бүр СЭЗИС-ээс олон улсын хамтарсан сургуульд шилжин суралцдаг оюутны тоо:
120–130 оюутан

🏫 Олон улсын хамтарсан сургуулиуд

🇰🇷 БНСУ

• SolBridge International School of Business
— Бизнесийн удирдлага, Санхүү банк, Маркетинг

• Handong Global University
— Бизнесийн удирдлага, Санхүү банк, Маркетинг, Мэдээллийн систем

• Woosong University
— Мэдээллийн систем

• Daegu University
— Бизнесийн удирдлага, Мэдээллийн систем

• Kyonggi University
— Мэдээллийн систем

• Jeonbuk University
— Аялал жуулчлал

🇨🇳 БНХАУ

• Dalian University
— Эрх зүй

• Dongbei University
— Санхүү, Бизнесийн удирдлага, Нягтлан бодох бүртгэл, Олон улсын худалдаа, Эрх зүй

• Dalian Polytechnic University
— Олон улсын худалдаа

• Shandong College of Tourism & Hospitality
— Зочлох үйлчилгээ

🇹🇼 Тайвань

• Asia University
— Санхүү банк, Нягтлан бодох бүртгэл, Мэдээллийн систем

🇨🇦 Канад

• Dalhousie University
— Эдийн засаг, Мэдээллийн систем

🇫🇮 Финлянд

• Seinäjoki University of Applied Sciences
— Энтрепренершип, Бизнесийн удирдлага, Маркетинг, Олон улсын худалдаа

🇨🇭 Швейцар

• B.H.M.S University
— Бизнесийн удирдлага, Зочлох үйлчилгээ

🇦🇺 Австрали

• Texila College
— Бизнесийн удирдлага, Нягтлан бодох бүртгэл, Маркетинг

• Ozford College
— Бизнесийн удирдлага, Нягтлан бодох бүртгэл, Мэдээллийн систем

🇺🇸 АНУ

• Bay Atlantic University
— Мэдээллийн систем

🇯🇵 Япон

• Ажлын байранд суурилсан дадлагажих хөтөлбөр
— Аялал жуулчлал

✨ Хөтөлбөрийн давуу тал

✓ Хос диплом эзэмших боломж
✓ Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол
✓ Гадаад хэл, олон соёлын орчинд суралцах
✓ Олон улсын карьерын боломж
✓ Дэлхийн хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвар
✓ Санхүүгийн хэмнэлттэй шийдэл
✓ Тэтгэлэг, урамшууллын боломж

📞 Холбоо барих

📱 Утас: 85058037, 77771100-1-2
🌐 Бүртгэл: admission.ufe.edu.mn

🌍 2 улс — 2 диплом — 1 ирээдүй
💙 Future Starts at UFE

© 2026 Санхүү эдийн засгийн их сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.