СЭЗИС-ийн элсэлтийн босго онооны шалгуурыг бүрэн хангасан, суралцах чин хүсэл эрмэлзэлтэй, ЕБС-д амжилттай суралцсан элсэгчдэд тэтгэлэг олгоно. ✨
🌟 ШИНЭ ЭЛСЭГЧИЙН ТЭТГЭЛЭГ
🏆 Манлайлагч элсэгч
Сурлагын өндөр амжилттай, манлайллын ур чадвартай, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх чадвартай элсэгчдэд нэг удаа олгодог сургалтын төлбөрийн тэтгэлэг.
Тэтгэлгийн шалгуур:
- Боловсролын гэрчилгээний дундаж үнэлгээ 90 ба түүнээс дээш байх;
- Сурагчдын зөвлөл, клуб, холбоо болон нийгэм, олон нийтийн үйл ажиллагаанд манлайлан оролцож, удирдах үүрэг гүйцэтгэж байсан туршлагатай байх;
- Олон улсын хүүхдийн уралдаан, тэмцээнд амжилт гарган шагналт байр эзэлсэн байх;
💙 Зорилтот бүлгийн элсэгч
Нийгмийн хариуцлагын хүрээнд тодорхой нөхцөл байдалд байгаа элсэгчдэд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх зорилготой тэтгэлэг.
Тэтгэлгийн шалгуур:
- Өрх толгойлсон, асран хамгаалагчаа алдсан, эсвэл 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийн гишүүн байх;
- Тусгай хэрэгцээт (хөгжлийн бэрхшээлтэй) элсэгч байх;
- Эцэг, эх асран хамгаалагчийн аль нэг нь хөгжлийн бэрхшээлтэй (хөдөлмөрийн чадвараа 50 хүртэл хувиар алдсан);
- Асрамжийн газрын харьяалалтай элсэгч хамаарна.
🌍 BTEC Talent
Олон улсын диплом олгох BTEC Higher Nationals хөтөлбөрт суралцах хүсэл эрмэлзэлтэй, авьяаслаг элсэгчдэд олгох сургалтын төлбөрийн тэтгэлэг.
Тэтгэлгийн шалгуур:
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй эсвэл BTEC 3-р түвшний (Level 3) зэрэгтэй байх.
- Хөтөлбөр англи хэл дээр явагддаг тул IELTS 6 (унших, бичих чадвар 5.5-аас доошгүй)
- Бизнес эсвэл Дижитал технологийн (Дата аналитик) чиглэлээр суралцаж, тухайн салбартаа манлайлах чин хүсэлтэй байх.
- BTEC хөтөлбөр нь зөвхөн даалгаварт суурилсан сургалт тул бие даан судалгаа хийх, цаг төлөвлөх чадвартай байх
🌟 ТЭТГЭЛЭГТ ТЭНЦСЭН ТОХИОЛДОЛД:
✅ Манлайлагч болон зорилтот бүлгийн элсэгчдэд
3,000,000₮ хүртэлх сургалтын төлбөрийн тэтгэлэг
✅ BTEC Talent тэтгэлэгт хөтөлбөрт
5,000,000₮ хүртэлх сургалтын төлбөрийн тэтгэлэг
📌 Шинэ элсэгчийн тэтгэлгийн журамтай танилцан “Цахим зөвлөх үйлчилгээ” талбараар материалаа илгээнэ үү.
📌 Шинэ элсэгчийн тэтгэлгийн журам: 180067846491c672de3775ac9b7d8103.pdf
📞 Дэлгэрэнгүй мэдээлэл:
📱 85058035, 85058037
📧 Admission_bachelor@ufe.edu.mn
#UFE
#UFEbachelor
#UFEadmission
#UFEdigitaluniversity
#UFEentrepreneuruniversity
