СЭЗИС-ийн Бакалаврын хөтөлбөрийн элсэлтийн мэргэжил, хөтөлбөр баталгаажуулах үйл ажиллагаа орон даяар цахим хэлбэрээр зохион байгуулагдана.
СЭЗИС-ийн бакалаврын хөтөлбөрийн Өвлийн элсэлтийн онооны эрэмбийн жагсаалт 2025.12.10-ны Лхагва гарагийн 11:00 цагт гарна. 12:00 цагаас эхлэн онооны эрэмбийн дагуу мэргэжил хөтөлбөр баталгаажуулж “Суралцах эрхийн бичиг” авсан элсэгчид 2026.01.16-17 ны өдрийн 09:00-16:00 цагийн хооронд өөрийн биеэр ирж, “Суралцах гэрээ”-г байгуулж, 2026.01.21-нд англи хэлний түвшин тогтоох шалгалт өгнө. Шинэ элсэгчийн чиглүүлэх сургалт 2025.01.21-нд зохион байгуулагдана. Өвлийн элсэлтийн хичээл 2025.01.26-нд эхлэнэ.
Гэрээ байгуулахад анхаарах зүйлс:
- Шинэ элсэгчид зориулсан цахим талбарт хандан дүрэм журам, англи хэлний түвшин тогтоох шалгалт, чиглүүлэх сургалтын хуваарь г.м мэдээлэлтэй танилцана.
Суралцах гэрээ байгуулахын тулд сургалтын төлбөрийн урьдчилгаа 3,000,000 төгрөгийг СЭЗИС-ийн элсэлтийн цахим системд хандан төлнө.
Жич: Худалдаа хөгжлийн банк, Golomt bank, Social pay-р Qpay төлөх боломжтой.
Эсвэл Худалдаа хөгжлийн банк - Хүлээн авагч: СЭЗИСургууль, (С**********ь)
IBAN:82000400 Дансны дугаар: 2612007984
Гүйлгээний утга: Элсэгчийн овог, нэр, регистрийн дугаар тодорхой бичиж гүйлгээ хийх боломжтой.
(СЭЗИС-ийн албан ёсны дансанд ороогүй гүйлгээг хувь хүн өөрөө хариуцах тул өөр дансанд мөнгө хийхгүй байхыг анхаарна уу)
- Гэрээ байгуулахаар ирэхдээ Шинэ элсэгчдэд зориулсан цахим талбараас өөрийн сонгосон хөтөлбөрийн гэрээг татаж, 2 хувь хэвлэн, гарын үсгээр баталгаажуулна. Шинэ элсэгчид зориулсан цахим талбарын холбоос: UFE Шинэ элсэгч
- Суралцах гэрээ байгуулсан шинэ элсэгчид мэргэжил, хөтөлбөрөө солих боломжгүй.
Элсэлтийн шалгуур хангасан, бүртгэлээс хоцорсон элсэгчид СЭЗИС-ийн элсэлтийн цахим талбарт хандан нэмэлтээр бүртгүүлж болно. Нэмэлт бүртгэл 2026.01.15-ны өдрийг дуустал цахимаар бүртгэнэ. Бүртгэлийн холбоос: https://admission.ufe.edu.mn/
Элсэлтийн үйл ажиллагаатай холбоотой санал хүсэлтийг admission.ufe.edu.mn сайтын Өргөдөл хүсэлт гаргах хэсэгт илгээн шийдвэрлүүлнэ.
Элсэлтийн комиссын цахим шуудан: admission_bachelor@ufe.edu.mn
Хаяг: БЗД СЭЗИС-ийн С байр 303 тоот Бакалаврын сургалтын алба
Холбоо барих: 85058035, 85058052
