Бакалаврын хөтөлбөрийн элсэлтийн мэдээ
СЭЗИС-ийн Бакалаврын хөтөлбөрийн 2025-2026 оны хичээлийн жилийн элсэлтийн баталгаажилт, гэрээ байгуулах үйл ажиллагаа 2025.06.23-2025.07.04-ий хооронд зохион байгуулагдаж дууслаа. Шинэ элсэгчид дараах мэдээлэлтэй танилцана уу. Үүнд:
- Гэрээ байгуулсан элсэгчид 2025.08.27-ны өдөр чиглүүлэх сургалтын хуваарийн дагуу сургууль дээр ирнэ. Шинэ элсэгч чиглүүлэх сургалтад өөрийн биеэр хамрагдана. Хүндэтгэн үзэх онцгой шалтгаантай бол ufe_connect@ufe.edu.mn цахим хаягт хандан заавал мэдэгдэнэ. Шинэ элсэгчийн цахим хуудаснаас хуваарьтай танилцана уу.
- Англи хэлний түвшин тогтоох шалгалт өгсөн A2-оос дээш түвшинтэй элсэгчид харгалзах түвшний академик хэлний хичээлийг судална.
- А1 түвшний шалгалтын үнэлгээтэй элсэгч Англи хэлний түвшин тогтоох шалгалтыг өөрийн хүсэлтээр дахин өгч болно. Дахин өгөх тохиолдолд төлбөртэй тул Шинэ элсэгчийн цахим хуудаст байрлах удирдамжтай танилцана уу.
- Англи хэлний түвшин тогтоох шалгалтаас хоцорсон элсэгч 2025.08.25-2025.08.26-ны өдрүүдэд шалгалтыг хуваарийн дагуу өгнө. Шалгалтаас хоцорсон элсэгч удирдамжийн дагуу шалгалтын төлбөр төлнө.
- СЭЗИС-ийн Бакалаврын хөтөлбөрийн суралцах эрхийн бичиг авсан боловч, гэрээ байгуулаагүй сурагчид 2025.08.21-ний дотор гэрээ байгуулаагүй тохиолдолд суралцах эрхийн бичиг цуцлагдаж, дараагийн элсэгчид хуваарь шилжинэ. Энэ тохиолдолд суудал баталгаажилтын төлбөр эргэн төлөгдөхгүй болохыг анхаарна уу.
Бакалаврын сургалтын алба 2025.08.20-ны өдрөөс эхлэн ажиллана. СЭЗИС-ийн Бакалаврын хөтөлбөрийн элсэлтийн комисс элсэлтийн үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, хүсэлтийг хүлээн авч бүрэн шийдвэрлэсэн тул нэмж өргөдөл, хүсэлт хүлээн авах хугацаа дууссаныг үүгээр мэдэгдэж байна.
Шинэ элсэгчийн цахим хуудас: UFE Шинэ элсэгч
Элсэлтийн бүртгэлийн хуудас: https://admission.ufe.edu.mn
СЭЗИС-ийн элсэлтийн комисс
