Буцах

СЭЗИС-ийн Бакалаврын хөтөлбөрийн Англи хэлний түвшин тогтоох шалгалт өгөх заавар

2025 оны зургаадугаар сарын 27

СЭЗИС-ийн Бакалаврын хөтөлбөрийн Англи хэлний түвшин тогтоох шалгалт өгөх заавар

СЭЗИС-ийн бакалаврын хөтөлбөрийн “Суралцах эрхийн бичиг” авсан шинэ элсэгчид 2025.06.30-2025.07.03-ны хооронд “Суралцах гэрээ”-г байгуулсаны дараа Англи хэлний түвшин тогтоох шалгалт өгч Англи хэлний хичээлийг судлах түвшингээ тодорхойлуулна. Англи хэлний түвшин тогтоох шалгалтыг олон улсын түвшин тогтоох шалгалт буюу Pearson Level Test-ээр авах бөгөөд СЭЗИС-ийн лаборотори ангид шалгалтын талбараар авна. Хөдөө орон нутгийн элсэгчид Англи хэлний түвшин тогтоох шалгалтын комиссын өгсөн зааврын дагуу цахимаар авна. 

Танхимаар АХТТШ авах хуваарь:  

  • Шалгалтыг 2025.06.30-2025.07.03 ны хооронд СЭЗИС-ийн С байр 2 давхарт зохион байгуулна.   
  • Танхимаар суралцах гэрээ байгуулсаны дараа тухайн өдрөө Англи хэлний түвшин тогтоох шалгалтыг хуваарьт цагт компьютерийн лабороторид шууд очиж өгнө.   
  • Элсэлтийн системд бүртгүүлсэн мэйл хаягт PEARSON-с шалгалт өгөх урилга урьдчилан илгээх ба тухайн мэйл хаяг руу зааварчилгаагүйгээр дур мэдэн орохгүй байхыг анхааруулж байна. Хэрэв дур мэдэн орж шалгалтын талбарт асуудал үүсгэсэн тохиолдолд төлбөр төлж дахин шалгалт өгөхийг дахин анхааруулж байна.❗❗ 

Танхимд шалгалт өгөх бол багшийн зааварчилгаагаар эхлэнэ.  

Цахимаар өгөх бол мэйл хаягт очсон зааварчилгаа болон Teams-д холбогдон  багшийн зааварчилгааны дагуу эхлэн өгнө. 

Цахимаар шалгалт өгөх хуваарь: 

  • Цахимаар гэрээ байгуулсан оюутнууд 2025.07.03 имэйл хаягт илгээгдсэн цагийн хуваарийн дагуу англи хэлний шалгалт өгнө. 2025.07.02-ны Лхагва гарагт ЦАХИМААР гэрээ байгуулж дууссаны дараа нийт элсэгчийн элсэлтийн системд бүртгүүлсэн и-мэйл хаягаар англи хэлний түвшиг тогтоох шалгалтын заавар илгээнэ. 
  • Цахимаар шалгалт өгөх үедээ Microsoft Teams-ээр шалгалт эхлэхээс өмнө давхар нэвтрэн орж зааварчилгаа авч, царайгаа харуулан шалгалт өгөхыг анхааруулж байна. 
  • Шалгалт өгөх цахим талбарын мэдээлэл, Microsoft Teams-ээр нэвтрэх линк болон шалгалт эхлэх цагийн мэдээлэл бүртгүүлсэн э-мэйл хаягаар илгээнэ. 

АХТТШ Танхимаар өгөхөд анхаарах зүйлс: 

  • Суралцагч элсэн суралцах гэрээ байгуулсны дараа шалгалт зохион байгуулах ангид 10 минутын өмнө ирж, чихэвч, компьютер болон интернетийн холболтыг шалган, бүрэн бэлэн байдлыг ханган, багшийн зааварчилгааны дагуу шалгалтыг эхлүүлэх. 
  • Шалгалт өгөх суралцагч 12:00 цагийн шалгалтаас хоцорвол дараагийн 14:00 цагийн шалгалт руу орно. 
  • Шалгалт өгөхөөр ирэх үедээ утастай чихэвч / AUX оролттой / авчирна. Өөрийн хувийн компьютераа авчирч шалгалтыг өгч болох бөгөөд энэ тохиолдолд өөрийн компьютерт холбогдох чихэвч авчирч болно. Компьютерийг сайн цэнэглэсэн байна.  
  • Шалгалт өгөхөөр ирэх үедээ суурин компьютер дээр өгөх үед элсэлтийн системд бүртгүүлсэн э-мэйл хаягийн нууц үг болон өөр төхөөрөмжөөс нэвтрэх боломжтой эсэхийг урьдчилан шалгаж, бэлтгэлтэй ирэхийг зөвлөж байна 
  • Англи хэлний түвшин тогтоох шалгалтын үед гар утас ашиглах, давхар цонх нээхийг хориглоно. 
  • Элсэлтийн системд бүртгүүлсэн мэйл хаягт PEARSON-с шалгалт өгөх урилга урьдчилан илгээх ба тухайн мэйл хаяг руу зааварчилгаагүйгээр дур мэдэн орохгүй байхыг анхааруулж байна. Хэрэв дур мэдэн орж шалгалтын талбарт асуудал үүсгэсэн тохиолдолд төлбөр төлж дахин шалгалт өгөхийг дахин анхааруулж байна. 

Танхимд өгөх бол багшийн зааварчилгаагаар эхлэнэ.  

Цахимаар өгөх бол мэйл хаягт очсон зааварчилгааны дагуу эхлэн өгнө. 

 

АХТТШ Цахимаар өгөхөд анхаарах зүйлс: 

 

  • Цахимаар шалгалт өгөх хөдөө орон нутгийн элсэгчид шалгалт өгөх компьютэр, гар утсаа сайтар цэнэглэсэн байх бөгөөд интернэтийн хурд сайтай газраас шалгалтыг өгнө. Шалгалтын үед интернэт гацаж, шалгалтын талбараас гарвал шалгалтыг тухайн үед дахин өгөх боломжгүйг анхаарна уу.  
  • Google Chrome эсвэл Microsoft Edge зэрэг дэмжигдсэн хөтчийг ашиглах. (Internet Explorer,Macbook-ийн Safari зэрэг хуучин хувилбарууд дэмжигдэхгүй байж болзошгүй.) 
  • Хуваарьт цагтаа шалгалт өгөөгүй, Microsoft Team-ээр нэвтэрч бүртгэл хийлгээгүй оюутнууд шалгалтыг төлбөр төлж дахин өгнө. 
  • Шалгалтыг зөвхөн компьютераар өгнө. (Утсаар хийхэд сонсох дасгал ажиллахгүй тул зөвхөн компьютераар өгөхийг анхаарна уу.) 
  • Нэг хүнд нэг л удаагийн эрх үүсэх бөгөөд нэвтэрсэн тохиолдолд шалгалтаа заавал дуусгах шаардлагатай. Хэрэв гарсан тохиолдолд дахин өгөх боломжгүй.. 
  • Шалгалтын үед ямар нэгэн хуулах оролдлого хийж болохгүй. Шалгалтын явцад өөр хүнээс тусламж авах, олон төхөөрөмж ашиглах,  хуулах зэрэг зөрчил гаргавал шалгалтын дүн хүчингүй болохыг анхаарна уу. Шалгалтын дэлгэцийн зураг авах, хуваалцахыг хориглоно. 
  • Түвшин тогтоогдоод, системд бүртгэгдсэн тохиолдолд түвшинг бууруулахгүй тул өөрийн түвшинг бодитоор тогтоолгохыг анхааруулж байна. 
  • Элсэлтийн системд бүртгүүлсэн мэйл хаягт PEARSON-с шалгалт өгөх урилга урьдчилан илгээх ба тухайн мэйл хаяг руу зааварчилгаагүйгээр дур мэдэн орохгүй байхыг анхааруулж байна. Хэрэв дур мэдэн орж шалгалтын талбарт асуудал үүсгэсэн тохиолдолд төлбөр төлж дахин шалгалт өгөхийг дахин анхааруулж байна. 
  • Танхимд өгөх бол багшийн зааварчилгаагаар эхлэнэ.  
  • Цахимаар өгөх бол мэйл хаягт очсон зааварчилгааны дагуу эхлэн өгнө.  
  • Хэрэв та Хятад, Япон, Солонгос хэлтэй хамтарсан 2+2 хөтөлбөрт элсэн суралцахаар бол англи хэлний түвшин тогтоох шалгалт өгөх шаардлагагүй. 
  • Олон улсын шалгалтын IELTS 6.0 болон түүнээс дээш, эсвэл TOEFL (PBT) 550, (iBT) 80 ба түүнээс дээш оноотой бол түвшин тогтоох шалгалт өгөх шаардлагагүй бөгөөд англи хэлний хичээлийг дүйцүүлэн тооцох боломжтой. 

 

Хэлний онооны болзлыг хангаж буй элсэн суралцагчид дараах холбоосоор орж бүртгэлээ хийлгэнэ үү: https://forms.office.com/r/cKd8jqg0UY?origin=lprLink 

 

 

Хуваарьт өдөр, цагтаа Англи хэлний түвшин тогтоох шалгалтаа өгөөгүй, дахин өгөх хүсэлтэй тохиолдолд шалгалтын төлбөр болох 30,000 төгрөгийг төлж шалгалтыг дахин өгнө. 

 

Дахин шалгалт өгөх хүсэлтэй бол:  https://forms.office.com/r/uXuBQVtGUd?origin=lprLink  

 

Холбоо барих: СЭЗИС-ийн Б байр 6 давхарт 605 тоот  

Имэйл: ifl@ufe.edu.mn 

Утас: 8585-9886 

© 2026 Санхүү эдийн засгийн их сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.