Буцах

СЭЗИС-ийн Бакалаврын хөтөлбөрийн “Суралцах гэрээ” суралцах гэрээ байгуулах заавар:

2025 оны зургаадугаар сарын 26

СЭЗИС-ийн Бакалаврын хөтөлбөрийн “Суралцах гэрээ” суралцах гэрээ байгуулах заавар:

СЭЗИС-ийн бакалаврын хөтөлбөрийн “Суралцах эрхийн бичиг” авсан шинэ элсэгчид 2025.06.30-2025.07.03-ны хооронд “Суралцах гэрээ”-г байгуулж, шинэ элсэгчээр бүртгүүлнэ. Улаанбаатар хотын элсэгчид өөрийн биеэр СЭЗИС дээр ирж гэрээ байгуулна. Хөдөө орон нутгийн элсэгчид цахимаар гэрээ байгуулж болно.

Танхимаар гэрээ байгуулах хуваарь:

- 2025.06.30-2025.07.03 ны хооронд СЭЗИС-ийн B байр 2 давхарт
- Гэрээ байгуулсны дараа тухайн өдрөө Англи хэлний түвшин тогтоох шалгалтыг өгнө.

Цахимаар гэрээ байгуулах хуваарь:

- 2025.07.01-2025.07.02 ны хооронд суралцах гэрээг Шинэ элсэгчид зориулсан цахим талбараас татан авч холбогдох мэдээллийг бөглөн ufe_connect@ufe.edu.mn хаяг руу явуулна.

- Цахимаар гэрээ байгуулах тохиолдолд Онлайн оффист хандан зөвлөгөө мэдээлэл авч болно. https://shorturl.at/JQSqq

- 2025.07.02-нд цахимаар гэрээ байгуулах хугацаа дууссаны дараа ЦАХИМ гэрээ байгуулсан нийт элсэгчийн элсэлтийн системд бүртгүүлсэн э-мэйл хаягаар АХТТШ өгөх зааварыг илгээнэ.

Гэрээ байгуулахад анхаарах зүйлс:

СЭЗИС-ийн элсэлтийн цахим системд нэвтрэн урьдчилгаа 2.5 сая төгрөгийг төлнө.

Суралцах гэрээг Шинэ элсэгчид зориулсан цахим талбараас татан авч, 2 хувь хэвлэн холбогдох мэдээллийг бөглөнө.

Эцэг эх, асран хамгаалагчаар гарын үсэг зуруулна. Гарын үсэг зурсан бол эцэг, эх асран хамгаалагчид гэрээ байгуулах үед хамт ирж мэдээлэл авч болно. Боломжгүй бол заавал хамт байхыг шаардахгүй.

Холбоо барих:
Үндсэн хөтөлбөр: 85058035
Олон улсын хамтарсан хөтөлбөр: 85058052
Олон улсын мэргэшсэн зэргийн хөтөлбөр: 91999111
Интерактив хөтөлбөр: 99078464
Олон улсад дамжин суралцах хөтөлбөр: 99116287, 99804389
Санхүүгийн алба: 95004180
Мэдээлэл технологийн алба: 95004186
СЭЗИС-ийн элсэлтийн комисс 

© 2026 Санхүү эдийн засгийн их сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.