СЭЗИС-ийн Бакалаврын хөтөлбөрийн элсэлтийн мэдээ
СЭЗИС-ийн Бакалаврын хөтөлбөрийн элсэлтийн мэргэжил, хөтөлбөр баталгаажуулах үйл ажиллагаа орон даяар цахим хэлбэрээр үргэлжлэн явагдаж байна.
- “Суралцах эрхийн бичиг” авсан элсэгчид 2025.06.30-аас 2025.07.03-ны өдрийн 09:00-17:00 цагийн хооронд өөрийн биеэр ирж, “Суралцах гэрээ”-г байгуулан, англи хэлний түвшин тогтоох шалгалт өгнө.
- Орон нутгийн элсэгчид дээрх хугацаанд цахимаар “Суралцах гэрээ”-г байгуулж, англи хэлний түвшин тогтоох шалгалт өгнө.
- “Суралцах гэрээ”-г шинэ элсэгчид зориулсан цахим талбараас татан авч 2 хувь хэвлэн, гарын үсгээр баталгаажуулж ирнэ.
Шинэ элсэгчид зориулсан цахим талбарын холбоос: UFE Шинэ элсэгч
- Элсэлтийн шалгуур хангасан, бүртгэлээс хоцорсон элсэгчид СЭЗИС-ийн элсэлтийн цахим талбарт хандан нэмэлтээр бүртгүүлж болно. Нэмэлт бүртгэл 2025.06.24-2025.06.30-ны хооронд үргэлжилнэ.
Бүртгэлийн холбоос: https://admission.ufe.edu.mn/
- Элсэлтийн үйл ажиллагаатай холбоотой санал хүсэлтийг цахим шуудангаа илгээн шийдвэрлүүлнэ.
Элсэлтийн комиссын цахим шуудан: admission_bachelor@ufe.edu.mn
- Элсэлтийн талаар зөвлөгөө мэдээллийг 2025.06.23-2025.06.25-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд авах боломжтой.
Байршил: СЭЗИС-ийн В байр 2 давхарын өргөтгөл
Онлайн оффис: Microsoft Teams Meeting ID:453 999 665 012
Passcode: jV7Ax6oz
Холбоо барих:
- Үндсэн хөтөлбөр: 85058035
- Олон улсын хамтарсан хөтөлбөр: 85058052
- Олон улсын мэргэшсэн зэргийн хөтөлбөр: 91999111
- Интерактив хөтөлбөр: 99078464
- Олон улсад дамжин суралцах хөтөлбөр: 99116287, 99804389
- Санхүүгийн алба: 95004180
- Мэдээлэл технологийн алба: 95004186
СЭЗИС-ийн элсэлтийн комисс
