Өвлийн улиралд элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгсөн нийт сурагчдадаа баяр хүргэе. СЭЗИС-ийн бакалаврын хөтөлбөрийн өвлийн элсэлтийн бүртгэл 2024.12.22-нд хаагдлаа.
Өвлийн улиралд элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгсөн нийт сурагчдадаа баяр хүргэе. СЭЗИС-ийн бакалаврын хөтөлбөрийн өвлийн элсэлтийн бүртгэл 2024.12.22-нд хаагдлаа.
СЭЗИС-ийн элсэлтийн оны шалгуурыг хангасан бүртгүүлэгчид суралцах мэргэжлээ 2024.12.24-2024.12.27-ны хооронд онооны эрэмбийн дагуу сонгож, баталгаажуулна. Суралцах мэргэжлээ баталгаажуулсан элсэгчид сургалтын төлбөрийг төлж, суралцах гэрээ байгуулах тул сургууль дээр өөрийн биеэр урьдчилж гаргасан хуваарийн дагуу ирж баталгаажуулалтаа хийнэ. Орон нутагт байгаа сурагчид цахимаар баталгаажуулалтаа хийх боломжтой.
Цахимаар холбогдон баталгаажуулах холбоос: Энд дарна уу.
Мэргэжил сонгох, баталгаажуулах цагийн хуваарийг онооны эрэмбийн дагуу гаргаж бүртгүүлэгчдийн цахим шуудангаар 2024.12.24-ны өдрийн 10 цагт илгээнэ. Заасан хугацанд мэргэжлээ сонгож баталгаажуулаагүй тохиолдолд дараагийн оюутанд сонгох эрх нээгдэнэ.
Байршил:СЭЗИС С байрны 303а тоот, 10:00-17:00 цагийн хооронд ажиллана.
Холбоо барих: Элсэлттэй холбоотой ерөнхий мэдээлэл: 85058035
Бакалаврын үндсэн хөтөлбөр: 77771100
Дэлгэрэнгүй мэдээллийг СЭЗИС-ийн элсэлтийн цахим хуудас /admission.ufe.edu.mn/-ны Элсэлтийн мэдээ, мэдээлэл хэсгээс цаг алдалгүй авах боломжтой.
СЭЗИС-ийн элсэлтийн комисс
