Буцах

Бакалаврын хөтөлбөрийн нэмэлт бүртгэл хаагдлаа

2024 оны наймдугаар сарын 17

Бакалаврын хөтөлбөрийн нэмэлт бүртгэл хаагдлаа

2024-2025 оны хичээлийн жилийн бакалаврын хөтөлбөрийн элсэлтийн үйл ажиллагаа орон даяр 7 сард зохион байгуулагдсан. Элсэлтийн шалгуур хангаж, суралцах эрхийн бичиг авсан элсэгчид 2024 оны 8 сарын 18-19-ны хооронд дараах хуваарийн дагуу сургалцах гэрээ байгуулна. Энэ хугацаанд гэрээ байгуулаагүй тохиолдолд суралцах эрхийн бичиг цуцлагдана. 

Суралцах гэрээ байгуулах хуваарь:

Гэрээ хийх хуваарьМэргэжил/ХөтөлбөрБайршил
ОгнооЦаг
12024.08.18-ны Ням, 2024.08.19-ны Даваа  10:00-11:30
  • Санхүү, банк
  • Даатгал
  • Энтрепренершип
  • Санхүүгийн манлайлал
СЭЗИС-ийн В байрны 2 давхрын өргөтгөл 
211:30-13:00
  • Нягтлан бодох бүртгэл
  • АССА
  • CGMA
  • Эдийн засаг
  • Олон улсын худалдаа
3

 

14:00-15:30

  • Бизнесийн удирдлага
  • Маркетинг
  • Аялал жуулчлал
  • Зочлох үйлчилгээний менежмент
415:30-17:00
  • Мэдээллийн систем/Дата аналист
  • Эрх зүй
  • Нийгмийн инновац

Гэрээ байгуулахад анхаарах зүйлс:

  1. Сургалтын төлбөр - Сургалтын төлбөрийн үлдэгдлийг төлж, баримт авч ирэх /цахимаар төлсөн тохиолдолд зураг байж болно/;
  • Үндсэн хөтөлбөр: 2,200,000 төгрөг  
  • Бусад хөтөлбөр: Англи, Хятад хэлээр суралцах олон улсын хамтарсан хөтөлбөр, Энтрепернершип, Санхүүгийн манлайлал, АССА CGMA, BTEC хөтөлбөр  3,200,000 төгрөг
  • Төлбөр хүлээн авах данс: Худалдаа хөгжлийн банкны 2612007984 тоот дансанд тушаана. 

Хүлээн авагч - СЭЗИСургууль, (С**********ь), Гүйлгээний утга: Элсэгчийн овог, нэр, регистрийн дугаарыг бичнэ)

ЖИЧ: Хөтөлбөрийн онцлогоос хамаарч оюутны судлах хичээл, кредитийн зөрүү үүссэн тохиолдолд илүү төлсөн төлбөр оюутны дансанд үлдэж дараагийн төлбөрт шилжүүлнэ. Дутуу төлсөн тохиолдолд зөрүү төлбөр нэмж төлөхийг анхаарна уу.

  1. Суралцах гэрээ - Суралцах гэрээг эцэг эх, асран хамгаалагчид танилцуулан, гарын үсгээр баталгаажуулан хоёр хувь авч ирнэ /суралцах гэрээ байгуулахад эцэг эх заавал ирэх шаардлагагүй/.  Суралцах гэрээг цахим хаягаар явуулсан ба мөн шинэ элсэгчийн чиглүүлэх сайтаас татаж авах боломжтой. Холбоос: UFE Шинэ элсэгч (google.com). Заасан хугацаанд гэрээ байгуулаагүй тохиолдолд суралцах эрхийг цуцална.  
  2. Бичиг баримт - Гэрээ байгуулахад суралцах эрхийн бичгээс өөр нэмэлт бичиг, баримт авч ирэх шаардлагагүй. 
  3. Англи хэлний түвшин тогтоох шалгалт - Элсэгчид суралцах гэрээ байгуулах өдөр Англи хэлний түвшин тогтоох шалгалтыг өгнө. Түвшин тогтоох шалгалтын удирдамжийг Шинэ элсэгчийн чиглүүлэх сайтаас авна уу. UFE Шинэ элсэгч (google.com) Заасан хугацаанд шалгалтаа өгөөгүй тохиолдолд нэмэлт хураамж төлөхийг анхаарна уу. Нэмэлт мэдээллийг цахим шуудангаар хүргүүлнэ.

Нэмэлт мэдээлэл:

  • Чиглүүлэх сургалт - Суралцах гэрээ байгуулсан оюутнууд 2024.08.22-2024.08.27-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Чиглүүлэх сургалтын сайтад байгаа дүрэм, журам нэмэлт мэдээлэлтэй танилцана уу. Оюутан чиглүүлэх сургалтад бүрэн хамрагдах үүрэгтэй.  https://sites.google.com/ufe.edu.mn/orientation 
  • Хичээлийн хуваарь - Академик англи хэл, Биеийн тамирын хичээлийг оюутан 2024.08.24-нд  сонгоно. Бусад хичээлийг ангиараа хатуу хуваарийн дагуу судална.  
  • Оюутны үнэмлэх - Оюутны үнэмлэх дээр хэвлэгдэх цахим зураг, үнэмлэхийн төлбөр 6000 төгрөг авчирна. 
  • Өргөдөл хүсэлт - СЭЗИС-ийн элсэлтийн комисс 2024.08.16-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаа ба зуны амралтын хугацаанд ирсэн өргөдөл, хүсэлтийг авч 2024.08.18-ны дотор шийдэж бүртгүүлсэн мэйл хаягаар хариу очих болно. Мэргэжил, хөтөлбөр хооронд шилжих хүсэлт авахгүй. 
  • Чөлөө авах - Шинэ элсэгч чөлөө авах боломжгүй. Чөлөө авах тохиолдолд намрын улиралд суралцаж байж чөлөө авах эрх үүснэ. Эсвэл ЭЕШ-ын оноогоор өвлийн элсэлтээр элсэж болно.  
  • Төлбөрийн буцаалт - Сургалтын гэрээг цуцлах хүсэлт гаргасан тохиолдолд 2024.08.21-ны өдөр төлбөрийн буцаалт хийгдэнэ. 
  • Нэмэлт элсэлтийн бүртгэл - Нэмэлт элсэлтийн бүртгэл 2024.08.17-ны 14 цагт хаагдана. 
  • Дотуур байр - Дотуур байрны бүртгэл 2024.08.19-ны Даваа гарагаас эхэлнэ. Дотуур байрны: 

- И-мэйл хаяг narantuya.g@ufe.edu.mn

- Байршил: Арслантай гүүр, Очир ундраа группийн урд СЭЗИС-ийн сургуулийн оюутны байр. 

СЭЗИС-руу орц гарц: Сургуулийн шинэ барилгын ажил эхэлсэнтэй холбогдуулан ар Хөдөө аж ахуйн яамны ар талын замаар орно.

Бакалаврын сургалтын албаны байршил: С байр

Холбоо барих: 

  • СЭЗИС-ийн элсэлтийн цахим хуудас: https://admission.ufe.edu.mn
  • Цахим хаяг: admission_bachelor@ufe.edu.mn
  • Утасны дугаар:
    • Бакалаврын сургалтын алба хөтөлбөр: 77771100 /дотуур холбоо 1, 2 /
    • Олон улсын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн мэргэшсэн сургууль: 91999111, 99158505
    • Санхүүгийн алба: 77774400 /дотуур холбоо 5 /
    • Мэдээллийн системийн алба: 77350000  /дотуур холбоо 0 /

 

СЭЗИС-ийн элсэлтийн комисс

© 2026 Санхүү эдийн засгийн их сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.