Буцах

СЭЗИС-ийн Бакалаврын хөтөлбөрийн элсэлтийн мэдээ

2024 оны долоодугаар сарын 9

СЭЗИС-ийн бакалаврын хөтөлбөрийн элсэлтийн жагсаалт 2024.07.09-ны 9 цагт гарч, 11:00 цагаас элсэлтийн шалгуур хангасан элсэгчид элсэлтйн системд нэвтэрч эрэмбэ, сонголт хийх цагийн хуваарийн дагуу суралцах мэргэжил, хөтөлбөрөө сонгож, баталгаажуулна. Мэрг

СЭЗИС-ийн бакалаврын хөтөлбөрийн элсэлтийн жагсаалт 2024.07.09-ны 9 цагт гарч, 11:00 цагаас элсэлтийн шалгуур хангасан элсэгчид элсэлтйн системд нэвтэрч эрэмбэ, сонголт хийх цагийн хуваарийн дагуу суралцах мэргэжил, хөтөлбөрөө сонгож, баталгаажуулна. Мэргэжил, хөтөлбөрийн сонгох заавартай СЭЗИС-ийн элсэлтийн цахим хуудаснаас https://admission.ufe.edu.mn/ танилцана уу. Баталгаажуулалт хийгээгүй тохиолдолд жагсаалтын дараагийн элсэгч сонголт хийх боломжтой болно. 

  • Суралцах эрх олгох: 2024.07.09-2024.07.18-ны хооронд элсэлтийн цахим системээр цахим хэлбэрээр зохион байгуулагдана (2024.07.11-2024.07.15-ны хооронд амарна).
  • Зөвлөгөө мэдээлэл авах: 2024.07.08-10-ны 10:00-17:00 цагийн хооронд мэргэжил, хөтөлбөр, элсэлтийн талаар заавар, зөвлөгөө өгнө.
    • Цахим - Zoom - Meeting ID: 891 2341 0370, Passcode: 759449
    • СЭЗИС-ийн С байрны 103 тоот 
  • Нэмэлт бүртгэл: СЭЗИС-ийн шалгуурын хангасан боловч, элсэлтийн бүртгэлээс хоцорсон сурагчид 2024.07.09-ны өдрийн 16:00 цагаас https://admission.ufe.edu.mn/ бүртгүүлэх боломжтой. 
  • Өргөдөл, хүсэлт гаргах: Элсэлттэй холбоотой аливаа санал, хүсэлтийг СЭЗИС-ийн элсэлтийн цахим хуудаст /admission.ufe.edu.mn/ нэвтрэн, өргөдөл хүсэлт илгээх хэсэгт хандан гаргана. Элсэлтийн комисс хүлээн авч, ажлын 3 хоногт багтаан шийдвэрлэнэ.
© 2026 Санхүү эдийн засгийн их сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.