СЭЗИС-ийн Бакалаврын хөтөлбөрийн мэргэжил хөтөлбөр баталгаажуулалт
Элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгсөн нийт сурагчдадаа баяр хүргэе.
СЭЗИС-ийн бакалаврын хөтөлбөрийн элсэлтийн бүртгэл 2024.07.08-ны өдрийн 13:00 цагт хаагдана. Та амжиж бүртгүүлээрэй.
Мэргэжил, хөтөлбөрийн сонголт 2024.07.09-2024.07.17-ны хооронд орон даяр https://admission.ufe.edu.mn/ цахим талбараар зохион байгуулагдана.
- 2024.07.08-10-ны 10:00-17:00 цагийн хооронд мэргэжил, хөтөлбөр, элсэлтийн талаар заавар, зөвлөгөө өгнө.
- Цахим - Zoom - Meeting ID: 891 2341 0370, Passcode: 759449
- СЭЗИС-ийн С байрны 103 тоот
- 2024.07.09-ны 11:00 цагт цагийн хуваарийн дагуу бүлэг тус бүрээр, суралцах, мэргэжил хөтөлбөрөө сонгоно. Баталгаажуулалт идэвхжүүлэх хугацаанд мэргэжил, хөтөлбөрийг сонгон баталгаажуулаагүй тохиолдолд жагсаалтын дараагийн хүлээгдэж буй төлөвтэй элсэгчид сонголт хийх боломжтой болно.
- 2024.07.17-ны 14:00 цагт элсэлтийн баталгаажилт хаагдана.
Холбоо барих:
- Элсэлттэй холбоотой ерөнхий мэдээлэл: 85058035
- Бакалаврын үндсэн хөтөлбөр: 77771100
- Бакалаврын олон улсын хамтарсан хөтөлбөр: 85151083
- Олон улсын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн мэргэшсэн сургууль: 91999111, 99158505
- Санхүүгийн алба: 85135589
- IT алба: 85201198
Дэлгэрэнгүй мэдээллийг СЭЗИС-ийн элсэлтийн цахим хуудас /admission.ufe.edu.mn/-ны Элсэлтийн мэдээ, мэдээлэл хэсгээс цаг алдалгүй авах боломжтой.
СЭЗИС-ийн элсэлтийн комисс
