СЭЗИС-ийн мэргэжил, хөтөлбөр баталгаажуулалт 2024.07.08-аас 2024.07.10-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд орон даяр явагдана.
ЭЛСЭЛТИЙН ШАЛГАРУУЛАЛТ
СЭЗИС-ийн бакалаврын үндсэн болон олон улсын хамтарсан хөтөлбөрийн элсэлтийн шалгаруулалт орон даяар цахим хэлбэрээр зохион байгуулагдана;
Шалгаруулалт дараах үе шаттайгаар зохион байгуулагдана.Үүнд:
- Онооны жагсаалт гарах - Бүлэг тус бүрээр онооны эрэмбийн дагуу жагсаалт гарч, бүртгүүлэгч өөрийн төлөвтэй танилцана.
- Мэргэжил, хөтөлбөр сонгох - Шалгуур хангасан бүртгүүлэгч онооны жагсаалт, цагийн хуваарийн дагуу суралцах мэргэжил, хөтөлбөрийг сонгоно[3]. Нийт 15 мэргэжлээс үндсэн, олон улсын хамтарсан, шилжин суралцах гэсэн хөтөлбөрүүдээс аль нэгийг сонгоно. Хамтарсан хөтөлбөрт бүртгүүлэгч нь суралцах хэлийг сонгох ба СЭЗИС-д нэг жил сурсны дараа сургуулиа сонгон суралцана. Дэлгэрэнгүйг Хавсралт 3-аас харна уу.
- Суралцах эрхээ баталгаажуулах - Суралцах эрхийг баталгаажуулахыг тулд сургалтын төлбөрийн урьдчилгаа төлбөр 2,500,000 төгрөг төлнө.
- Суралцах эрхийн бичиг олгох - Суралцах эрх нь баталгаажсан элсэгчийн суралцах эрхийн бичиг, суралцах гэрээ болон бусад мэдээллийг цахим шуудангаар илгээнэ.
- Бүртгүүлэгч нь 7-р сарын 8-ны өдөр 09:00 цагаас элсэлтийн системээр нэвтрэн /admission.ufe.edu.mn/ бүлэг тус бүрийн жагсаалт буюу өөрийн төлөвтэй танилцана. Тэнцсэн, хүлээгдэж буй, тэнцээгүй гэсэн 3 төлөвтэй байна.
- Онооны жагсаалтыг ЭЕШ-ын хоёр хичээлийн шалгалтын дундаж оноо болон ур чадварын шалгалтын онооны эрэмбээр гаргана.
Бүлэг I: Математик + Англи хэл
Бүлэг II: Нийгмийн тухай мэдлэг + Математик (Англи хэл)
Бүлэг III: Англи хэл + (Газар зүй, Түүх, Нийгэм, Монгол хэл, Физик, Биологи)
Бүлэг IV: Математик + Англи хэл (Кодчилол)
- ЭЕШ-ын оноо тэнцсэн тохиолдолд гүйцэтгэлийн хувийг тооцон, эрэмбэ тогтооно. Гүйцэтгэлийн хувь тэнцвэл боловсролын гэрчилгээний дундаж оноог чухалчилна.
- Нэг элсэгч хэд хэдэн бүлгийн жагсаалтад орж болно.
- Суралцах мэргэжил, хөтөлбөрийг 7 сарын 8-ны 11:00 цагаас эхлэн баталгаажуулна.
- Тэнцсэн элсэгч онооны жагсаалтын дарааллаар цагийн хуваарийн дагуу мэргэжил, хөтөлбөрийг хяналтын тоонд багтаан сонголт хийнэ.
- Хугацаандаа баталгаажуулалт хийгээгүй тохиолдолд дараагийн бүртгүүлэгчид сонголт хийх эрх шилжих ба үүнээс үүдэх хариуцлагыг бүртгүүлэгч бүрэн хариуцна.
- СЭЗИС-ийн элсэлтийн цахим системд мэргэжил хөтөлбөрөө амжилттай баталгаажуулсан элсэгчийн э-мэйл хаягаар “Суралцах эрхийн бичиг”-ийг олгоно.
- Суралцах эрхийн бичиг авч, мэргэжил, хөтөлбөрөө баталгаажуулсан элсэгч сонголтоо цуцлах тохиолдолд 7 сарын 16-ны өдрийг дуустал суутгалгүй бөгөөд 8 сарын 16-аас хойш мэргэжил, хөтөлбөр цуцлах хүсэлт хүлээн авч цуцалсан тохиолдолд сургалтын урьдчилгаа төлбөрийн 6%-нийг суутгана.
- Тухайн мэргэжил хөтөлбөрийн шалгуур хангаагүй бол хөтөлбөр хооронд шилжих хүсэлтийг элсэлтийн комисс хүлээн авахгүй.
