Буцах

ХӨНГӨЛӨЛТТЭЙ НӨХЦӨЛ-өөр элсэх

2024 оны тавдугаар сарын 29

олон улсын гадаад хэлний шалгалтыг амжилттай өгснийг нотлох бичиг баримтыг үндэслэн болзол хангасан элсэгчийг ✔️Онооны жагсаалтад орохгүйгээр, ✔️Олон улсын хөтөлбөрт хүссэн мэргэжлээ сонгох, ✔️Урилгаар хөнгөлөлттэй нөхцөлөөр элсэх боломжтой.

Олон улсын хөтөлбөр болон хэлний шалгуур хангасан элсэгчид дараах хөтөлбөр, мэргэжилд Элсэлтийн ерөнхий шалгалтын үндэсний босго оноо давсан тохиолдолд хөнгөлөлттэй нөхцөлөөр элсэн суралцах боломжтой. - Pearson BTEC international IT program: Level 3 - Cambridge Computer science: АS түвшин - Cambridge Travel and tourism: АS түвшин - Англи хэл: IELTS 7, TOFEL IBT 95 - Хятад хэл: HSK4 - Япон хэл: N2 “Хөнгөлөлттэй нөхцөлөөр элсэгч”-ээр элсэх хүсэлтийг 2024.06.10-ны дотор СЭЗИС-ийн “Цахим зөвлөх үйлчилгээ”-ний талбараар хүлээн авна. Ирүүлсэн материалыг элсэлтийн комисс шалган, 2024.06.15-ны дотор суралцах урилгыг гардуулна.
© 2026 Санхүү эдийн засгийн их сургууль. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.