Мэдээ, мэдээлэл


2021/09/06

2021/09/02

2021/09/01

2021/09/01

2021/08/30

2021/08/26

2021/08/25

2021/08/24

2021/08/24

2021/08/24

2021/08/23

2021/08/23

2021/08/23

2021/08/23

2021/08/23

2021/08/22

2021/08/22

2021/08/22

2021/08/22

2021/08/16

2021/08/16

2021/07/01

2021/06/23

2021/06/23

2021/06/16

2021-2022 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД СЭЗИС-ИЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭГЧДЭД ТЭТГЭЛЭГ ОЛГОЛОО.

2021/09/01

СЭЗИС нь нийгмийн хариуцлагын хүрээнд элсэгчийн амжилттай суралцах, судалгаа шинжилгээний ажил хийх, манлайлан зохион байгуулах чадвар, хүсэл эрмэлзлийг урамшуулан дэмжих зорилгоор 2021-2022 оны хичээлийн жилд тэтгэлэг олгох журмыг шинээр боловсруулан баталсан. Тэтгэлэг хүсэгчдийн материалыг 2021.08.25-ны дотор хүлээн авч, дараах оюутнуудад тэтгэлэг олголоо. Үүнд

Сурах боломж олгох тэтгэлэг – Суралцах чин хүсэл эрмэлзэлтэй, санхүүгийн улмаас суралцах боломжгүй (боловсролын зээлийн сангийн буцалтгүй тусламжид зааснаас бусад нөхцөлөөр), эсвэл зорилтот бүлэгт хамаарах элсэгчид олгох тэтгэлэг;

  1. Баянмөнх овогтой Анар - Эдийн засаг үндсэн хөтөлбөрийн элсэгч
  2. Энхболор овогтой Сугар - Эдийн засаг үндсэн хөтөлбөрийн элсэгч
  3. Энхтайван овогтой Уламбаяр -Санхүү үндсэн хөтөлбөрийн элсэгч

Ирээдүйн манлайлагч тэтгэлэг – Нийгэмд эерэг өөрчлөлт гаргах чин хүсэлтэй, тодорхойлсон зорилгын төлөө тууштай тэмцэх, бусдыг уриалан манлайлагч элсэгчид олгох тэтгэлэг;

  1. Цэцэнцогт овогтой Анужин - Санхүү үндсэн хөтөлбөрийн элсэгч

Ирээдүйн энтрепренер тэтгэлэг – Нийгэмд эерэг өөрчлөлт бий болгохын төлөө шинийг санаачилж, бүтээх хүсэл тэмүүлэлтэй, ирээдүйн энтрепренерт олгох тэтгэлэг тус тус хамаарна.

  1. Гантулга овогтой Бадмаажин - Мэдээллийн системийн үндсэн хөтөлбөрийн элсэгч

Тэтгэлэг хүртсэн нийт оюутнууддаа баяр хүргэе.

Мөн энэ хичээлийн жилд СЭЗИС-ийн бакалаврын хөтөлбөрт элсэн орсон нийт оюутнууддаа урам зориг, эрч хүч дүүрэн хичээлийн шинэ жилээ эхлүүлэхийг хүсэн ерөөе.

Хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье.

Хүндэтгэсэн,
СЭЗИС-ийн Бакалаврын сургалт, судалгааны алба