Мэдээ, мэдээлэл


2021/09/06

2021/09/02

2021/09/01

2021/09/01

2021/08/30

2021/08/26

2021/08/25

2021/08/24

2021/08/24

2021/08/24

2021/08/23

2021/08/23

2021/08/23

2021/08/23

2021/08/23

2021/08/22

2021/08/22

2021/08/22

2021/08/22

2021/08/16

2021/08/16

2021/07/01

2021/06/23

2021/06/23

2021/06/16

Элсэлтийн бүртгэл, мэргэжил сонголтын талаар

2021/08/23

  1. Мэдээлэл засах: Боловсролын Үнэлгээний Төв (БҮТ)-ийн БҮРТГЭЛИЙН ДУГААР болон НУУЦ ҮГ-ийн мэдээллээ зөв бүртгүүлсэн эсэхийг шалгана уу. Буруу оруулсан тохиолдолд бүртгэл онооны жагсаалтад орох боломжгүй. Холбоо барих тохиолдолд ufe_connect@ufe.edu.mn хаягаар эсвэл UFE connect онлайн оффист 2021.08.23-ны өдрийн 10.00-17.00 цагийн хооронд дараах линкээр (meet.google.com/vsg-njmm-gbf) хандан мэдэгдэнэ үү.
  2. Мэргэжил сонгох: Элсэхийг хүсэгч нь ЭЕШ-ын оноо зарлагдсаны дараа 2021.08.23-ны 10:00-17:00 цагийн хооронд сурах мэргэжил, хэлбэрийг сонгоно. Нэг элсэгч 3 хүртэлх сонголт хийх боломжтой. (Нэг мэргэжил, гурван хэлбэр эсвэл гурван ялгаатай мэргэжлийг хэлбэрийн хамт сонгох боломжтой) Сонголт хийсний дараа хадгалах товч дарсан тохиолдолд сонголтоо өөрчлөх боломжгүй.
  3. Шилдэг болон хөнгөлттэй нөхцөлөөр элсэгч: Шилдэг болон хөнгөлттэй нөхцөлөөр элсэгчдийг сонгосон мэргэжил хэлбэрийн дагуу жагсаалтад нэрийг оруулж, суралцах эрхийн бичгийг майл хаягаар олгоно.
  4. Онооны жагсаалт: БҮТ-өөс ирсэн нэгдсэн мэдээлэл, элсэхийг хүсэгчийн сонгосон мэргэжил, хэлбэр дээр тулгуурлан 2021.08.23-ны 22:00 цагт мэргэжил, хэлбэр тус бүрээр "Онооны жагсаалт" элсэлтийн журамд заасны дагуу оноогоор эрэмбэлэн admission.ufe.edu.mn хаягаар нэгдсэн жагсаалт гарна. Мэргэжил, хэлбэр тус бүрээр шалгуур хангаж, хяналтын тоонд багтсан элсэгчийн мэдээлэл ногоон өнгөөр, хяналтын тоонд багтах боломжтой элсэгчийн мэдээлэл улбар шар өнгөөр харагдана. Элсэгч бүртгэлээ баталгаажуулсан тохиолдолд баталгаажуулаагүй бусад мэргэжил, хэлбэр автоматаар цуцлагдаж, дараагийн элсэгчийн жагсаалт дээшилнэ.
  5. Ур чадварын оноо: Онооны жагсаалт нь ЭЕШ-ын оноо дээр ур чадварын 30 хүртэл оноог нэмж тооцно. Ур чадварын оноо гэж Эсээ, IQ, EQ тестийн дүнгийн нийлбэрийг хэлнэ. Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний менежментийн мэргэжлүүдэд ярилцлага хийж 40 хүртэл оноог ур чадварын оноонд нэмж тооцно. Ярилцлага хийх болзол хангасан оюутанд 2021.08.23-ны өдрийн 18.00 цагаас бүртгүүлсэн цахим хаягаар Ярилцлага зохион байгуулах удирдамжыг илгээнэ
  6. Мэргэжил баталгаажуулалт: Хяналтын тоонд багтсан элсэгчийн 2021.08.24-ны 10:00-17:00 цагийн хооронд сургалтын төлбөр 1,304,000 төгрөг (8 кредит) төлснөөр сонгосон мэргэжил, хэлбэрээ баталгаажуулах ба сургалцах эрхийн бичиг, суралцах гэрээ, англи хэлний түвшин тогтоох шалгалт болон бусад холбогдох мэдээлэл бүртгүүлсэн цахим майл хаягруу илгээнэ.
  7. Бүртгэл цуцлах: Хяналтын тоонд багтсан элсэгч нь сонгосон мэргэжил, хэлбэрээ цуцлах боломжтой ба 2021.08.24-ны 10:00-17:00 цагийн хооронд бүртгэлээ баталгаажуулаагүй тохиолдолд элсэхээс татгалзсанд тооцож, бүртгэлийг цуцлана. Энэ тохиолдолд хяналтын тоонд багтаагүй элсэгчид хяналтын тоонд багтаж бүртгэлээ баталгаажуулах боломжтой.
  8. Мэргэжил солих: СЭЗИС-ийн босго онооны шалгуур хангаж байгаа ч бүртгүүлсэн сурах мэргэжил, хэлбэрийн хяналтын тоонд багтаагүй, өөр мэргэжил, хэлбэр сонгон сурах хүсэлтэй элсэхийг хүсэгчийн өргөдлийг ufe_connect@ufe.edu.mn хаягаар 2021.08.24-ний өдрийн 10.00-17.00 цагийн хооронд хүлээн авч элсэлтийн комисс шийдвэрлэнэ.
  9. Холбоо барих:
    1. И-мэйл: ufe_connect@ufe.edu.mn
    2. Онлайн оффис: UFE connect онлайн оффист холбогдон зөвлөгөө авах боломжтой. Цагийн хуваарь, холбогдох линкийг admission.ufe.edu.mn цахим хуудасны мэдээ, мэдээлэл эсвэл СЭЗИС-ийн фэйсбүүк хуудаснаас авна уу.
    3. Утас: Ажлын өдөр, ажлын цагаар
         Сургалтын төлбөртэй холбоотой асуудлаар - 95329723
         Системтэй холбоотой асуудлаар - 99901122
         Элсэлттэй холбоотой асуудлаар – 90335363