Мэдээ, мэдээлэл


2021/09/06

2021/09/02

2021/09/01

2021/09/01

2021/08/30

2021/08/26

2021/08/25

2021/08/24

2021/08/24

2021/08/24

2021/08/23

2021/08/23

2021/08/23

2021/08/23

2021/08/23

2021/08/22

2021/08/22

2021/08/22

2021/08/22

2021/08/16

2021/08/16

2021/07/01

2021/06/23

2021/06/23

2021/06/16

СЭЗИС-д “Хөнгөлттэй нөхцөл”-өөр элсэн суралцах боломж

2021/06/23

Улсын болон олон улсын физик, мэдээлэл зүй, нийгмийн ухаан, түүх, газар зүй, гадаад хэлний олимпиадад оролцож, амжилт гаргасан, гадаад хэлээр олон улсын шалгалт өгч, шалгуур хангасан, СЭЗИС-ийн нэрэмжит олимпиад, мобайл тэмцээний шагналт болон тусгай байранд шалгарсан бүртгүүлэгчийг “Хөнгөлөлттэй нөхцөл”-өөр нөхцөлөөр элсүүлнэ. Үүнд:

  • Англи хэлний олон улсын шалгалтын IELTS 6, TOEFL iBT80, TOEFL ITP550, хятад хэлний HSK шалгалтын 5-р зэрэгтэй, япон хэлний N2-оос дээш оноотой элсэгчийг олон улсын хамтарсан хөтөлбөрт;
  • Физик, мэдээлэл зүй, нийгмийн ухаан, түүх, газар зүй, гадаад хэлний олимпиадад амжилттай оролцсон бол Хүснэгт 2-т заасан хөнгөлттэй нөхцөлөөр мэргэжлийн хөтөлбөр, суралцах хэлбэрийг тус тус сонгуулан элсүүлнэ.

СЭЗИС нь дараах тохиолдолд хүсэлт гаргасан элсэгчийг ЭЕШ-ийн оноо шаардахгүйгээр элсүүлэн суралцуулна. Үүнд:

  • Хоёр дахь дээд боловсрол эзэмших хүсэлт гаргасан;
  • Дипломын боловсрол, Тусгай мэргэжлийн дунд сургуулийг төгссөн;
  • Гадаад улсад ерөнхий боловсрол эзэмшсэн Монгол иргэн болон гадаад иргэн хүсэлт гаргасан

Бүрдүүлэх материал:

  • “Хөнгөлттэй нөхцөл”-өөр элсэн суралцах хүсэлт (татах)
  • ЭЕШ-ийн оноо шаардахгүйгээр элсэн суралцах хүсэлт (татах)
  • Нотлох бичиг баримтын хуулбар

Бүртгүүлэгч нь “Элсэлтийн комисс”-т элсэх хүсэлтийг загварын дагуу бэлтгэж, нотлох баримтын хуулбарын хамт ufe_connect@ufe.edu.mn хаягаар 8 дугаар сарын 02-ы өдрийг хүртэл илгээх ба майл хаягаар үр дүнг танилцуулах болно.

САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРУУЛИЙН БАКАЛАВРЫН ҮНДСЭН БОЛОН ОЛОН УЛСЫН ХӨТӨЛБӨРТ 2021-2022 ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ -аас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

Журмын холбоос: Элсэлтийн журам

ЭЛСЭЛТИЙН КОМИСС