Мэдээ, мэдээлэл


2021/09/06

2021/09/02

2021/09/01

2021/09/01

2021/08/30

2021/08/26

2021/08/25

2021/08/24

2021/08/24

2021/08/24

2021/08/23

2021/08/23

2021/08/23

2021/08/23

2021/08/23

2021/08/22

2021/08/22

2021/08/22

2021/08/22

2021/08/16

2021/08/16

2021/07/01

2021/06/23

2021/06/23

2021/06/16

СЭЗИС-д “Шилдэг элсэгч”-ээр элсэн суралцах боломж

2021/06/23

Улсын болон олон улсын математикийн олимпиадад оролцож амжилт гаргасан, олон улсын шалгалт өгч шалгуур хангасан, урлаг спортын авьяасаар манлайлан амжилт гаргасан бүртгүүлэгчийг “Шилдэг элсэгч”-ээр тодорхойлон хүссэн мэргэжлээр нь шууд элсүүлнэ. Үүнд:

  • Улсын болон олон улсын математикийн олимпиадад медальт байранд шалгарсан элсэгч;
  • Урлаг, спорт чиглэлээр олон улсын болон улсын тэмцээнд медальт, мөн шагналт байранд шалгарсан, эсвэл хүмүүнлэгийн үйлсийн манлайлагч бол 15 элсэгч;
  • Кембрижийн олон улсын AS (A) түвшний шалгалтын В (70)-ээс дээш оноотой бүртгүүлэгчдийг шалгалтын онооны дарааллаар жагсаан эхний 15 элсэгчийг тус тус сонгож элсүүлнэ.
  • СЭЗИС-ийн нэрэмжит математик, англи хэлний олимпиадад амжилттай оролцсон эхний 15 оролцогчийг мэргэжлийн хөтөлбөр харгалзахгүй, нийгмийн олимпиадад амжилттай оролцсон эхний 10 оролцогчийг “Эрх зүй”, “Аялал жуулчлал”, “Зочлох үйлчилгээний менежмент” мэргэжлийн хөтөлбөрт;

Бүрдүүлэх материал:

  • Элсэн суралцах хүсэлт (татах)
  • Нотлох бичиг баримтын хуулбар

Бүртгүүлэгч нь “Элсэлтийн комисс”-т элсэх хүсэлтийг загварын дагуу бэлтгэж, нотлох баримтын хуулбарын хамт ufe_connect@ufe.edu.mn хаягаар 8 дугаар сарын 02-ы өдрийг хүртэл илгээх ба майл хаягаар үр дүнг танилцуулах болно.

САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРУУЛИЙН БАКАЛАВРЫН ҮНДСЭН БОЛОН ОЛОН УЛСЫН ХӨТӨЛБӨРТ 2021-2022 ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ -аас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

Журмын холбоос: Элсэлтийн журам

ЭЛСЭЛТИЙН КОМИСС